Японы гүнж анхны ажилдаа орлоо
Анд нөхдийн мэдээ
2024-04-02
"Гакүшюин" их сургуулийн япон хэл, уран зохиолын ангийг өнгөрөгч гуравдугаар сард төгссөн Японы гүнж Айко улсынхаа Улаан Загалмай нийгэмлэгт ажилд орлоо. Хэдийнэ нэгдүгээр сард тус нийгэмлэгт ажиллахаар хөдөлмөрийн гэрээгээ байгуулсан түүний ажлын эхний өдөр нь өчигдөр байв. Тэрбээр Эзэн хааны гэр бүлийн гишүүний хувьд оролцох ёстой арга хэмжээнүүдэд бүгдэд нь оролцохын хамт нийгэмлэгтээ сайн дурын ажилтнууд сургахад төвлөрөн ажиллах гэнэ. Айко гүнж “Би баяр хөөртэй байна. Гэхдээ нийгэмлэгийн гишүүн болж ажлын анхны алхмаа хийж байгаа тул даруухан байх хэрэгтэй” гэжээ. Түүнтэй зэрэгцэн Улаан Загалмай нийгэмлэгийн Токио дахь төв салбарт даваа гарагт шинээр долоон хүн ажилд оржээ. Гүнжийн ээж хатан Масако тус нийгэмлэгийн хүндэт ерөнхийлөгч юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.