images

Японы эзэн хааны гэр бүлийн зураг “Instagram”-д орлоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-02


   Японы эзэн хааны гэр бүл “Instagram” нийгмийн сүлжээний платформд нэгдэж байгаагаа өнгөрөгч сарын 25-нд зарлаж, албан ёсны хаягтаа энэ сарын 1-нд зураг оруулж эхлэхээ мэдээлж байсан билээ. Тэгвэл гуравдугаар сард нээсэн “Kunaicho_jp” буюу “Хааны ордны хэрэг эрхлэх газар” гэсэн хаягаа өчигдөр баталгаажуулж хааны гэр бүлийн энэ онд оролцсон томоохон арга хэмжээнүүдийн гэрэл зургийг тайлбарын хамт оруулж эхэллээ. Тус хаягт оруулсан хамгийн эхний зураг нь хаан, хатан хоёр Айко гүнжийн хамт буйдан дээр сууж буй Шинэ жилийн өдрийн зураг болов. Мөн Нарүхито хааны төрсөн өдрөөрөө үг хэлж буй бичлэгийг оруулсан нь 221 мянган хүнд хүрээд байна. Хаяг одоогоор 452 мянган дагагчтай болжээ. Ийнхүү Японы хааны гэр бүл нийгмийн сүлжээний платформд нэгдсэн нь 2009 онд Их Британийн хааны гэр бүл анх “Twitter” платформд хаяг нээж байснаас 15 жилийн хойно боллоо. Тэгвэл Японы хааны ордноос “Instagram” хаяг нээсэн зорилго нь залууст ордны өдөр тутмын амьдралын талаар ойлголт өгөх билээ. Гэхдээ хааны гэр бүлийн хувийн бус албан ажил хэргийн үеийн зургуудыг нийтэлж байх ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.