Өвөр Монголд Шар мөрний мөс ханзарсны наадам боллоо
Анд нөхдийн мэдээ
2024-04-02
Хаврын урь орж Шар мөрний мөс ханзарсныг тэмдэглэн Өвөр Монголчууд өнгөрөгч бямба гарагт наадам хийлээ. Шар мөрний ойролцоо орших Хөххотын Тогтох гэдэг газарт наадам болсон байна. Тав дахь жилдээ зохиогдож буй энэ наадмыг олон хүн зорьж очин үздэг бөгөөд хоол унд, соёлын үйл ажиллагаа арвин болдог ажээ. Учир нь, жил бүр цөн түрэх үеэр загасчлал эхэлж орон нутгийн хоолны цэс баяждаг гэнэ. Улмаар нутгийн иргэд төрөл бүрийн загасыг халуун чинжүү, ногоогоор амталж хоол хийдэг байна. Нөгөөтээгүүр Тогтох нь загасны мах чанаж хийсэн хоолоороо алдартай бөгөөд тэр нь Хөххотын соёлын биет бус өвийн жагсаалтад байдаг юм. Тиймээс хоолны соёлоо гайхуулан нааддаг баярын энэ өдөр чанасан загасаар 1000 хүнийг дайлсан хүлээн авалт хийжээ. Энэ мэтчилэн наадмын үеэр 11 соёлын энтертайнмэнт үйл ажиллагаа хийдэг юм. Түүнчлэн Шар мөрөнд ирсэн анхны хунгийн гэрэл зураг дарах, соёлын биет бус өвийн үзэсгэлэн дэлгэх зэрэг арга хэмжээ болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.