images

АШУИС: Японы гурван их сургуультай хамтарна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-02


   АШУҮИС-ийн захирал, профессор Б.Дамдиндорж тэргүүтэй төлөөлөгчид Япон улсад ажлын айлчлал хийж байна. Тэд Кюүшү их сургуулийн ерөнхийлөгч Тацүро Ишибаши, тэргүүн дэд захирал Коичи Акаши, их сургуулийн эмнэлгийн захирал Масафүми Накамүра болон удирдлагуудтай уулзаж, эрхтэн шилжүүлэн суулгах хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх гэрээ байгуулахаар болжээ. Үүний дараа мөн Нагасаки их сургуулийн ерөнхийлөгч профессор Нагаяасү Такэши нартай албан уулзалт хийж хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Ингээд айлчлалын төгсгөлд Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн удирдлагуудтай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд уг их сургуулиудтай багш, оюутны солилцооны хөтөлбөр, эрдэм шинжилгээ, хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тогтсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.