Дондог, Дулам нэрт хоёр бамбаруушийг байгальд тавихаар боллоо
Чихэнд чимэгтэй
2024-04-02
Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын нутгийг дамнан орших Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын байгаль хамгаалагчид өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хоёр бамбарууш олж тэжээн онд оруулсан билээ. Тэгвэл хоёр бамбаруушийг байгальд нь буцаан тавихаар Улаан тайгын хамт олонд хүлээлгэж өгснийг МОНЦАМЭ агентлагаас мэдээлэв. Дондог, Дулам хэмээх нэртэй уг бамбаруушнуудыг Улаан тайгын хамгаалагчид хүч нэмэгдүүлэн тэжээж байгальд нь тавихаар бэлтгэж байна. Түүнчлэн хоёр бамбаруушийг тэжээхэд зориулж Нарангарав захиралтай "Эра" жимсний бөөний төв 400 кг жимс УТУТХГ-т хандивлажээ. Мөн өмнө нь гурван баавгайг тэжээхэд "Эко жимс", "Эра" жимсний төвүүд тусалсан юм. Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газар нь Сэлэнгэ сумын 240020 га, Тэшиг сумын 318970 га, Хутаг-Өндөр сумын 52310 га буюу нийт 611300 га газар нутгийг хариуцан хамгаалдаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.