images

Германчууд 44 дугаартай хөлбөмбөгийн өмсгөлийг халав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-02


   Германы хөлбөмбөгийн холбоо, “Adidas” компани 44 дугаартай хөлбөмбөгийн өмсгөл худалдахаа болилоо. Учир нь, энэ тоо нацист намын хагас цэрэгжилтийн SS бэлэг тэмдэгтэй төстэй гэж үзсэн байна. Тиймээс “Adidas” компани өнгөрөгч даваа гарагаас ийм нэр, дугаартай өмсгөл худалдаалахаа больж, хөлбөмбөгийн холбоо өөрийн цахим дэлгүүр дэх 44 дугаартай өмсгөлийн хүргэлтийг зогсоожээ. Улмаар дөрвийн тоо орсон өөр загвар гаргахаар судалж байгаа гэнэ. SS бэлгэ тэмдэг нь Дэлхийн II дайны үед еврейчүүдийг олноор хомроглон устгасан үйл явдлыг сануулахын хамт улс төр, цэргийн хүч хэрэглэх гэсэн утга санааг агуулдаг аж. Тиймээс Германд энэ бэлгэ тэмдгийг ашиглахыг хоригложээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.