images

Гэрийн тэжээмэл амьтны анхны хөрөг гэрэл зургуудыг дэлгэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-02


   Их Британийн Брэдфордын Үндэсний шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн музей гэрийн тэжээмэл амьтны анхны хөрөг гэрэл зургуудыг дэлгэлээ. Түүний дотор анхны гэрэл зурагчдын нэг, химич, хэл судлаач, археологич эрдэмтэн Уильям Хэнри Фокс Талботын 1830-аад онд авсан муурын зураг байх ажээ. Мөн тус музейн цуглуулгад Английн зохиолч Мэри Митфордын нохойны 1847 гэрэл зураг байдаг гэнэ. XIX зууны эхэн үед авсан цагаан, бор өнгөөр ялгардаг эл зургуудыг нимгэн хальс дээр хэвлэсэн байдаг ажээ. Брэдфордын музей нь зуныг болтол хаалгаа барьсан байгаа ч энэ мэт үзмэрээ цахимаар үзүүлж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.