images

Итали: Монголын пара хөнгөн атлетикчид зургаан медаль хүртэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-02


   Итали улсын Жесоло хотод пара хөнгөн атлетикийн "Гран-при" тэмцээн болж 57 орны 400 гаруй тамирчин спортын 22 төрөлд өрсөлдлөө. Манай улсаас дасгалжуулагч Б.Батдорж, Б.Ирмүүний удирдлага дор Үндэсний шигшээ багийн эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр тамирчин оролцов. Тэмцээний эмэгтэйчүүдийн F-57 ангиллын бөөрөнцөг, зээрэнцэгийн хоёр төрөлд Т.Мядагмаа тэргүүн байр эзэлсэн бол F-40 ангиллын зээрэнцэг, бөөрөнцөгийн хоёр төрөлд Т.Саруултөгс мөнгөн медаль хүртжээ. Мөн эрэгтэйчүүдийн Т-46 ангиллын 1500 метрийн зайд Б.Гармаабазар хүрэл, F-46 ангиллын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Ч.Бат-Отгон хүрэл медаль хүртсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.