images

“Торгоны зам 2024”: Авто уралдаанчид Монголд барианд орно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-02


   Монгол, Орос, Хятад гурван улсын хамтарсан арав гаруй жилийн түүхтэй “Торгоны зам” олон улсын авто ралли уралдаан ирэх долоодугаар сард арван өдрийн турш болох билээ. Тэгвэл уг уралдааны маршрутыг өөрчилсөн тухай зохион байгуулагчид мэдэгдэл гаргасан байна. Хятадын авто, мото спортын холбооны үйл ажиллагаа хараахан сэргээгүй байгаа учир уралдааныг зохион байгуулах боломжгүйд хүрч Хятадыг ерөнхий маршрутаас хасаж, манай улсын нутаг дэвсгэрт барианд оруулахаар болжээ. Харин туулах зам нь 5500 км хэвээрээ байх юм. Тэгэхээр 2019 оноос хойш завсарлаад байсан тус уралдааны энэ жилийн туулах замын дийлэнх хэсэг нь Монголын нутаг дэвсгэрт байна. 2019 оны уралдааны маршрут Оросын нутгаас эхэлж, Монголын Төв, Мандалговь, Даланзадгад зэрэг газруудаар дамжин өнгөрч Гашуунсухайт боомтоор нэвтрэн Хятадын нутаг дэвсгэрт өндөрлөж байв. Тухайн жил Монгол улс анх удаа оролцсон бөгөөд 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны машин, 24 мотоцикл оролцсоноор тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.