images

“Хавтаст хэрэг” киноны хоёрдугаар бүлэг гарна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-02


   Цагдаагийн ерөнхий газраас уран бүтээлчидтэй хамтран гаргасан “Хавтаст хэрэг” олон ангит киноны хоёрдугаар бүлгийн зураг авалт өчигдөр албан ёсоор эхэллээ. Иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд нөлөөлөх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын амьдралыг харуулах энэ киноны зохиолыг С.Сумъяа, С.Баттулга нар хамтран бичиж, Цагдаагийн ерөнхий газар зөвлөх багаар ажиллан мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгчээ. Уг киноны хоёрдугаар бүлэг нь 16 ангитай бөгөөд анги бүрээ бодит гэмт хэргийн үйл явдлаас сэдэвлэн бүтээж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг бодитоор харуулснаараа онцлог хэмээн ЦЕГ-аас мэдээлэв. Киноны зураг авалт зургаан сар гаруй үргэлжилж хоёрдугаар бүлгийн эхний анги есдүгээр сарын 16-нд үзэгчдэд хүрэх ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.