МИАТ: Сөүл рүү хоёулаа нисвэл нэгэнд нь үнэгүй тийз олгоно
Чихэнд чимэгтэй
2024-04-01
Өнөөдрөөс эхлэн энэ сарыг дуустал МИАТ ХК Сөүл чиглэлийн оройн нислэгүүддээ 1+1 урамшуулал зарлалаа. Тодруулбал, хоёр зорчигч хамтдаа тухайн чиглэлийн оройн нислэгүүдэд тийз худалдаж авсан тохиолдолд эхний зорчигч тийзийн үнээ бүрэн төлж, хамт зорчих нэг нь зөвхөн такс, хураамж төлөөд үнэгүй тийзээр зорчих боломжтой ажээ. Урамшуулалд хамрагдаж буй зорчигчдын явах, ирэх нислэгийн өдрүүд нь нэг байх шаардлагатай бөгөөд бусад хөнгөлөлтүүдийг давхардуулан эдлэх боломжгүй хэмээн Зам тээврийн яамнаас мэдээлэв. Нислэгийн нэг талын тийз эхний зорчигчийнх 1.009.600 төгрөг болох бол хоёр дахь зорчигч 199300 төгрөгийн таксаа төлөөд зорчино. Харин хоёр талын тийз нэг зорчигчийнх 1.718.700 төгрөг болох бол хоёр дахь зорчигчийн таксны үнэ 367900 төгрөг болох юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.