Хөвсгөл: Ажилтныхаа байшинг засварлаж өгчээ
Чихэнд чимэгтэй
2024-04-01
Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын ажилтнууд аймгийн төвөөс 280 км-ийн зайд орших Ханх суман дахь ажилтныхаа байшинг засварлаж өгчээ. Тус байгууллагын нийт 18 ажилтан барьж байсан байшингийн дотор болон гаднах засварыг гурван өдрийн турш хийж гүйцээсэн байна. Байшингийн эзэн нь сумандаа хөдөлмөр, халамжийн мэргэжилтнээр 15 жил ажилласан, орон нутгийнхаа халамжийн асуудлыг бүрэн хариуцсан туршлагатай нэгэн ажээ. Тэрбээр "Аймагт сургалтад яваад ирэх хооронд хамт олон маань манай байшинг засварлажээ. Гэнэтийн сайхан зүйл боллоо. Гар бие оролцсон бүгдэд нь маш их баярлалаа. Хамт олон маань нүүхэд тусална гэсэн. Шинэ байшиндаа гурван хүүхэдтэйгээ энэ долоо хоногтоо нүүж орно" хэмээн ярьсан байна. Энэ ажлыг тус аймгийн ЗДТГ-аас "Нэг сэтгэл-нэг хамт олон" аяны хүрээнд хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа нь энэ ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.