images

Хятадын 100 мянган бурхантай агуй шөнийн аяллаа дахин нээжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-01


   “The Longmen Grottoes” буюу Хятадын Хөнань мужийн Луоян хотод орших агуйн хадны сийлбэр, аварга чулуун бурхадын хөшөөг үзэх шөнийн аялал дахин нээгдсэн талаар "Жэньминь Жибао" сонин мэдээллээ. ЮНЕСКО-гийн Соёлын өвд бүртгэгдсэн эл өв Хойд Вэй улсын сүүлч, Тан гүрний эхэн үе болох V-VIII зуунд хамаардаг. Уртаашаа нэг км үргэлжилдэг 2300 агуйтай уг дурсгалт газар Хятадын дөрвөн алдарт агуйн нэг бөгөөд хамгийн олон чулуун барималтай, дэлхийн хамгийн том нь ажээ. Тодруулбал, энд 110 мянган бурхны чулуун хөшөө, чулуун дээр сийлсэн 2800 бичээс, 60 суварга буй. Чулуун сийлбэрийн ажил нь дор хаяж 150 жил үргэлжилсэн байх бөгөөд тэр хугацаанд хэв загвар, дүрслэл нь өөрчлөгдсөөр иржээ. Үндсэндээ, эхэн үеийн бүтээлүүд нь V зуунд төрж, сүүлчийн бүтээлүүд нь VIII зуунд бүтээгдсэн аж. Мөн Яофандун агуй дахь 140 бичээс нь төрөл бүрийн өвчин, эмгэгийг анагаах эмчилгээний жор гэнэ. Тиймээс ч энэ дурсгалт газар жуулчид олноор ирдэг бөгөөд өнгөрсөн жилийн Хятадын үндэсний баяраар эндхийн шөнийн аялал хамгийн олон хүн хамрагдсан аяллын нэг болжээ. Мөн тус газар 2019 онд бүрэн 5G сүлжээтэй болсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.