images

Улаан өндөгний баяраар Ромын пап юу сануулав?

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-01


   Христийн шашны уламжлалт Улаан өндөгний баяр өчигдөр боллоо. Энэ баярыг нээж Ромын пап “Үрби эт Орби” гэж нэрлэдэг үг хэлэх уламжлалтай бөгөөд эрүүл мэнд нь тааруухан байгаа хэдий ч пап Францис уламжлалыг ёсоор гүйцээлээ. Түүний эл үгийг сонсохоор Гэгээн Ширээт улсын Гэгээн Петрийн талбайд 60 мянган хүн цугласныг “Vatican News” сонин мэдээлэв. Пап баярын мэнд дэвшүүлэхийн өмнө дэлхий нийтийн энх тайвны тухай ярихдаа дайны хор уршгийг дахин сануулж, Израиль, Палестин, Орос, Украин, Сири, Судан, Конго зэрэг улсад болж буй дайн, мөргөлдөөний улмаас гэм зэмгүй олон хүн өлсөж, зовж, шоронд хоригдож хохирч байгааг санууллаа. Тэрбээр Газын зурваст хүмүүнлэгийн тусламж илгээснээ дурдаад, дайн самуунтай улсуудыг олон улсын хуулийг хүндэтгэн сахин биелүүлэхийг уриалжээ. Мөн Орос, Украиныг шоронгийн хоригдлуудаа солилцоно гэдэгт найдаж буйгаа хэлээд бүгдийнх нь төлөө залбирч буйгаа ярьсан байна. Мөн Ливан, Балканы орнуудыг нийгэм, эдийн засгийн хямралаа даван туулахад тусалж, Армени, Азербайжаныг олон улсын нийгэмлэгүүд хэлэлцээрт хөтлөх хэрэгтэйг дурджээ. Ийнхүү Ромын пап хямралтай байгаа бүх улсуудыг нэгбүрчлэн дурдаж энх тайван байдлыг уриаллаа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.