images

30 сая төгрөгийн шагналын сантай багш, оюутны старт-ап хөтөлбөр эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-01


   МУИС, “Рио Тинто Монгол” компанийн хамтран хэрэгжүүлдэг багш оюутны старт-ап хөтөлбөрийн найм дахь жилийн бүртгэл эхэлжээ. “Рио Тинто Монгол” компани уг хөтөлбөрийг жил бүр 100 сая төгрөгөөр санхүүжүүлж зохион байгуулагчид үүнийг нь хөтөлбөрийн үйл ажиллагаа болон багуудын хөгжүүлэлт, бойжуулалтад зарцуулдаг юм. Тус хөтөлбөр нь багш, судлаачдын судалгааны үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг бий болгох, гарааны компанийг эхлүүлэхэд дэмжих зорилготой бөгөөд тэнцэж шалгарсан багууд төсөл болон судалгааны үр дүнгээ сайжруулах сургалтад хамрагдаж, шинэ санаагаа бүтээгдэхүүн болгон хөгжүүлдэг. Хөтөлбөрийн төгсгөлд төслийн санаагаа танилцуулах өдөрлөг зохион байгуулж шилдэг гурван багийг тодруулан гарааны санхүүжилтийг олгоно. Хөтөлбөрт шалгарсан төслийн гарааны тэтгэлэг нийт 30 сая төгрөг байх ба МУИС-ийн эрдэм шинжилгээний төсвөөс санхүүжүүлнэ. Тухайлбал, тэргүүн байранд 12 сая, дэд байранд 10 сая, гуравдугаар байранд 8 сая төгрөгийг тус тус хуваарилан өгдөг байна. Багш оюутны старт-ап хөтөлбөрийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.