images

Хэнтий аймгийн тамирчид хонхтой бөмбөгийн УАШТ-д түрүүлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-01


  Хонхтой бөмбөгийн 2024 оны УАШТ Хэнтий аймгийн төвд хоёр өдрийн турш үргэлжилж найман аймаг, хоёр дүүргийн 90 гаруй тамирчид өрсөлдлөө. Тэмцээнд эрэгтэйчүүдээс Хэнтий аймгийн баг тэргүүн байр, Увс аймгийн баг дэд байр, мөн Хэнтий аймгийн баг гуравдугаар байранд тус тус шалгарчээ. Харин эмэгтэйчүүдээс тэргүүн байранд Улаанбаатар хотоос оролцогч Сонгинохайрхан дүүргийн баг, дэд байранд Увс аймгийн баг, гуравдугаар байранд мөн Чингэлтэй дүүргийн баг тамирчид тус тус шалгарсан байна. Өнгөрсөн жил тус тэмцээнд Хэнтий аймгийн тамирчид мөнгөн медаль хүртэж байсан билээ. Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хонхтой бөмбөг нь Паралимпийн нэг төрөлд багтдаг спорт юм. Тамирчид нүдэндээ хаалт хийгээд хонхтой бөмбөгөөр тоглодог бөгөөд бөмбөг хаана буйг чимээгээр нь сонсоод олох боломж бүрдүүлэхийн тулд ийн дотор нь хонх хийсэн байна. Тоглолтын талбай нь 20х40 метр бол хаалга нь 3.66х2.14 метрийн хэмжээтэй. Манай улсад Хонхтой бөмбөгийн холбоо анх 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд уг спортоор харааны бэрхшээлтэй хүүхэд залуусыг идэвхтэй хичээллүүлэхийн зэрэгцээ олон улсын тэмцээн уралдаанд оролцуулах зорилт тавин УАШТ-ийг жил бүр зохион байгуулж иржээ. Тухайлбал, манай шигшээ багийн тамирчид 2018 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.