images

Швейцар дахь монголчууд, гадаад иргэдийн хооронд сагсан бөмбөгийн тэмцээн боллоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-04-01


   Швейцарт өнгөрөгч бямба гарагт "Nomades Cup" сагсан бөмбөгийн тэмцээн боллоо. Уг тэмцээнийг хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан хийсэн бөгөөд цар тахлын үед завсардсан ч арав гаруй жил уламжлал болгон зохион байгуулж ирсэн тэмцээн ажээ. Энэ жилийн тэмцээнд Монгол, гадаадын холимог тамирчдаас бүрдсэн 15 баг насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн ангилалд өрсөлджээ. Оролцогчид FIBA-гийн дүpмээр 10 минутаар хоёр үе тоглосон бөгөөд эрэгтэйчүүдийн ангилалд “Team Batka” баг түрүүлж, “G Thunderz” баг удаалав. Энэ тэмцээний аваргууд ирэх аравдугаар сард Женевт болох Европын монголчуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.