Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг түүхэн амжилт байгууллаа
Чихэнд чимэгтэй
2024-04-01
Азийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн Сингапур улсад өнгөрөгч сарын 27-31-ний өдрүүдэд боллоо. Тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон О.Хулан, Ө.Индра, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам нарын бүрэлдэхүүнтэй эмэгтэй шигшээ баг хүрэл медаль авснаар Азийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд монгол охид анх удаа медаль хүртсэн түүхэн амжилт байгуулав. Тэд сүүлийн тоглолтоо Тайванийн багтай хийж 17:10-гоор хожсон бөгөөд өмнө нь Малайз, Хятадыг хожиж, Филиппин, Австралид хожигджээ. Харин өнгөрсөн жилийн аварга манай эрэгтэй баг мөн адил хүрэл медаль авсан нь тэдний тус тэмцээнээс авсан тав дахь медаль болов. Харин А.Азбаяр, Ч.Тэмүүлэн, С.Биндэръяа, Ч.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэй эрэгтэй баг Шри Ланка, Тайланд, Катарыг хожиж Австралид хожигдсоноор хүрэл медалийн төлөө Шинэ Зеландтай тоглож 21:18 онооны харьцаатай хожсон юм. Тэмцээний хоёр ангилалд Австралийн баг түрүүлж, эрэгтэйчүүдийн ангилалд Ираны баг, эмэгтэйчүүдийн ангилалд Шинэ Зеландын баг дэд байр эзэлсэн байна. Харин үнэ цэнтэй тоглогчоор манай Б.Ариунцэцэг, А.Ананд нар тодорч MVP шагнал авлаа. Сонирхуулахад, эмэгтэй шигшээ багуудын статистик дүнг үзвэл, нийт авсан оноогоороо Австрали (102) тэргүүлсэн бол Монгол (72), Тайвань (71) удаалжээ. Харин эрэгтэй багийг Австрали (104), Шинэ Зеланд (93), Монгол (86) хошуучилсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.