images

Хятадын гэрэл зурагчин монгол морины гэрэл зургаар цомог гаргалаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-03-29


   Хятадын гэрэл зурагчин Ван Зэньпинь “Mongolian Horse In North Wind” гэрэл зургийн цомог гаргаж нээлтийг нь даваа гарагт Бээжин хотноо хийлээ. Тэрбээр Өвөр Монголд төрж өссөн бөгөөд морь, хээр талд хайртай нэгэн ажээ. Тиймээс шинэ цомогтоо монгол морины үзэсгэлэн, хээр талыг буулгасан гэрэл зургуудаа оруулсныг “China Daily” сонин мэдээлэв. 2009 оноос морь, байгалийн зураг авсан Ван Зэньпинь “Монгол морь миний дуранд зүгээр нэг морь шиг харагддаггүй, яг миний гэр бүл, найзууд, миний тусгал гэж харагддаг” хэмээн хэлснийг “China Daily” сонин мягмар гарагийн дугаартаа эш татжээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.