images

Цус сэлбэлт судлалын үндэсний төв Азийн шилдэг байгууллага болов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-29


   Азийн цус сэлбэлтийн холбооноос Монголын Цус сэлбэлт судлалын үндэсний төвийг 2023 оны шилдэг байгууллагаар шалгаруулжээ. Тус холбоо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг XVIII удаагийн их хурлаа өнгөрсөн оны 12 дугаар сард хийж цус сэлбэлтийн салбарын тэргүүлэх судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүд цугларсан юм. Тэгвэл энэ арга хэмжээний үеэр Монголын Цусны төвийг онцлон шилдгээр шалгаруулсан байна. Харин батламжийг энэ сарын 27-28-ны өдрүүдэд ЦССҮТ-д болсон зөвөлгөөний үеэр удирдлагууд гардуулан өгчээ. Монголд 1963 оноос үйл ажиллагаа явуулж буй цусны алба нь өдгөө 120 гаруй ажилтантай, цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах, эмнэлэгт олгох үйл ажиллагаа явуулж буй төв байгууллага болж өргөжсөн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.