images

Улаанбаатар-Дарханы автобусанд үнэгүй Wi-Fi төхөөрөмж суурилуулжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-29


   Дархан-Уулаас Улаанбаатарын чиглэлд өглөө 9:30-аас оройн 20 цаг хүртэл өдөр бүр найман автобус зорчигч тээвэрлэж байна. Тэгвэл аймгийн Авто тээврийн төвөөс бүх автобусандаа Wi-Fi төхөөрөмж суурилуулан иргэдийг зорчих хугацаанд нь хязгааргүй, үнэгүй интернэт ашиглах боломжоор хангажээ. Ингэснээр Дархан-Уул аймаг бусад орон нутгуудаас анхдагч болж байгаа бөгөөд энэ үйлчилгээг тогтмол үзүүлэх гэнэ. Албаныхан өмнө нь сарын хугацаатайгаар нэг автобусанд төхөөрөмж суурилуулан туршсан нь амжилттай болсон учраас ийнхүү бүх автобусандаа суурилуулахаар болсон байна. Сонирхуулахад, Дархан хот нийтийн тээвэртээ өнгөрөгч сарын 1-нээс 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй, тусгай хэрэгцээт иргэдэд үйлчлэх шат, суудалтай, дотор болон гадна камерын иж бүрэн системтэй, нэг удаагийн бүтэн цэнэгээр 400 км явах хүчин чадалтай автобуснууд явуулж эхэлсэн юм.    

Гэрэл зургийг: DBS tv

 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.