images

Барилгын салбарт ажиллагсдын цалинг нэмнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-29


   Улсын төсвийн хөрөнгөөр барилгын ажил гүйцэтгэж буй компанийн төлөөллүүд өчигдөр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Сангийн сайд Б.Жавхлантай уулзлаа. Энэ үеэрээ тэд ажилчдынхаа цалинг Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 217 дугаар тушаалаар шинэчилсэн цалингийн жишигт нийлүүлж нэмэгдүүлэхийг хүсжээ. Өнгөрсөн хугацаанд барилгын салбарынхан зах зээлийн тарифаас хоёр дахин бага буюу 2009 оны тарифаар цалинжиж ирсэн юм. Энэ нь компанийн үйл ажиллагаа алдагдал хүлээх, цаашлаад ажлаа явуулах боломжгүй байдалд хүргэсэн байна. Харин Барилга, хот байгуулалт болон Сангийн сайд нар тэдний  хүсэлтийг хүлээн авч, хамтарсан тушаал гарган цалингийн зөрүүг арилгах шийдвэрт хүрчээ. Тушаал гарснаар барилгачид 2021 оны нэгдүгээр сараас хойшх ажлаа шинэчилсэн цалингийн тарифаар тооцуулна. Энэ шийдвэр нь зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил гүйцэтгэж буй барилгын компаниудад хамаарах ба цалингийн зөрүү олгох санхүүжилтийг 2025 оны улсын төсөвт тусгуулах юм байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.