images

Харвардын номын сан хүний арьсаар бүрсэн номынхоо хавтсыг устгана

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-03-29


   Харвардын их сургууль номын санд нь 19 дүгээр зуунаас хадгалагдаж байгаа хүний арьсаар дэвтэрлэж үдсэн номын хавтсыг устгах гэж буйгаа зарлалаа. Учир нь, хүний арьс ашиглаж хийсэн ном ёс зүйд нийцэхгүй гэж сургуулийн удирдлага үзсэн байна. Тэгвэл устгах гэж буй ном нь 1880-аад онд Арсэн Хуссэйн бичсэн  “Des Destinées de l'Ame” (Destinies of the Soul) гэдэг ном ажээ. Үхлийн дараах амьдрал, бясалгалын тухай бичсэн уг ном 1930 оноос хойш “Houghton” номын санд байгаа бөгөөд 2014 онд судлаачид номын материалыг шинжлээд хүний арьсаар хавтасласныг нь тогтоожээ. Зохиолч номоо эмч найз Людовик Буланд өгсөн бөгөөд Л.Булан хожим нэгэн эмэгтэй өвчтөний арьсаар уг номыг хавтасласан гэж үздэг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.