images

Баян-Өлгий аймагт тусгай Олимпын хорооны баруун бүсийн наадам эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-29


     Монголын Тусгай Олимпийн хорооны баруун бүсийн өвлийн наадам Баян-Өлгий аймагт өчигдөр эхэллээ. Тус наадмыг Баян-Өлгий аймгийн Биеийн тамир спортын газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороотой хамтран гүйлтийн цана, бочи, бадминтон зэрэг спортын дөрвөн төрлөөр зохион байгуулж байна. Мөн тусгай Олимпын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, оюуны бэрхшээлтэй хүмүүсийн оролцоо, бие бялдрын хөгжил, чадвар, боломжийг нэмэгдүүлэх, тэдэнд урам дэм өгөх, туршлага хуваалцах, нийгэмшүүлэх зорилготой тус наадамд баруун бүсийн Увс, Ховд, Говь-Алтай Завхан аймгуудаас гадна Өвөрхангай, Эрдэнэт хот, Улаанбаатар хотоос баг тамирчид оролцож байгаа юм.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.