images

“National Geographic”: 2024 онд заавал үзэх ёстой 20 газрын нэг бол “Чингис хаан" музей

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-29


   АНУ-ын “National Geographic” сэтгүүл энэ оны эхээр "Чингис хаан" музейг 2024 онд үзэх шилдэг 20 газар, соёлын өвийн нэгээр шалгаруулжээ. Сэтгүүл жил бүр жуулчдын заавал очиж үзэх газруудын жагсаалтыг гаргаж, олон нийтэд танилцуулдаг. Тэгвэл энэ жил Монголоос анх удаа "Чингис хаан" музейг оруулжээ. Жагсаалтад Английн Лондон хотын Баттерси цахилгаан станц, Испанийн Мадрид хотын Эзэн хааны цуглуулгын галерей, Мексикийн Наярит дахь Мариас арал, АНУ-ын Нью Орлеанз дахь Дэлхийн II дайны музей, Хятадын Гуанжоугийн урлагийн музей, Энэтхэгийн Бангалор хотын Урлаг, гэрэл зургийн музей тэргүүтэй газрууд багтсан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.