images

Олон улсын худалдааны төвийн захирлыг Монголд болох Дэлхийн эмэгтэйчүүдийн форумд урилаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-03-29


   НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулган дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ оны наймдугаар сард Монголд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгуулах гэж буйг зарласан билээ. Иймд олон улсад нэр нөлөө бүхий, өндөр албан тушаалын удирдагч эмэгтэйчүүдийг тус чуулганд оролцохыг ээлж дараалан урьсаар байна. Тухайлбал, өнгөрөгч лхагва гарагт Женев дэх Монгол улсын Элчин сайдын яамны Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал Памела Хамилтоныг тус уулзалтад урилаа. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришийн тушаалаар 2020 оны долоодугаар сараас тус байгууллагын захирлаар ажиллаж байна. Жоржтауны их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн тэрбээр Ямайкийн иргэн юм. Түүний өмнө Д.Гэрэлмаа энэ сарын эхээр НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын ерөнхий захирал Эми Попод урилга гардуулсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.