images

Ирэх жил “Чингис хаан” музей Чехийн үндэсний музейтэй хамтарсан үзэсгэлэн гаргана

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-03-29


   Монгол, Чех улсууд дипломат харилцаатай болсны 75 жилийн ой ирэх 2025 онд тохиох билээ. Иймд Чехэд ажлын айлчлал хийж буй Монгол улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр өнгөрөгч лхагва гарагт Чехийн Үндэсний музейн Ерөнхий захирал ДМихал Лукештэй уулзжээ. Тэд ирэх жил гаргах “Чингис хаан” музей, Чехийн Үндэсний музейн хамтарсан үзэсгэлэн, Прага хотод хийх Монголын үндэсний урлагийн тоглолтыг хэрхэн зохион байгуулах талаар ярилцсан байна. Энэ ажлын хүрээнд тус улсын музейн төлөөлөл ирэх сард Монголд ирэх гэж байгаа аж. Тус музей нь Үндэсний байгалийн шинжлэх ухааны музей, Үндэсний музейн номын сан, Ази, Африк, Америк соёлын Напрстекийн музей, Хөгжмийн музей, Түүхийн музей, удирдлага гэсэн үндсэн бүтэцтэй юм. Анх 1818 онд байгуулагдсан буюу 200 гаруй жилийн түүхтэй бөгөөд 20.1 сая цуглуулгатай, жилд 1.5 сая хүн үйлчлүүлдэг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.