images

Хэнтий аймаг төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-28


  Өнөөдөр эхэлсэн Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 25 дугаар хуралдаанд төрийн байгууллага, агентлаг, хэлтсийн дарга нар оролцож, найман асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Үүний дотор “Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийг хэлэлцүүлж баталсан нь онцлог байв. Учир нь орон нутагтаа төрийн албанд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах хүний нөөцийг бүрдүүлэх, тэдний идэвх санаачилгыг нэмэгдүүлж дэмжлэг үзүүлэх зорилгоор тус хөтөлбөрийг 2025 он хүртэл хэрэгжүүлэхээр болжээ. Ингэхдээ аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн 176 байгууллагын 5000 гаруй албан хаагчийг хамруулах гэнэ. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж удирдлага зохион байгуулалтаар хангах үүргийг аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс хариуцах бөгөөд арга хэмжээ, үйл ажиллагааны мэдээ мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлэх ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.