images

“E-Mongolia” системээс эмийн жороо хардаг боллоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-03-28


   Төрийн үйлчилгээний цахим платформ “E-Mongolia”-гаас эмийн жорын мэдээллээ авах боломжтой боллоо. Тодруулбал, тус платформын санал болгох "Онцлох үйлчилгээ" хэсэгт гарч ирэх “Эрүүл мэнд” цэсний хамгийн дор “Эмийн жор” нэмэгджээ. Улмаар “Эмийн жор” хэсгээс мэдээлэл авах хүний нэрийг сонгож эмчийн бичиж оруулсан шинэ жорыг “идэвхтэй”, өмнө бичүүлсэн жорын түүхээ “идэвхгүй” хэсгээс харах боломжтой юм. Өмнө нь “Эрүүл мэнд” цэснээс эмнэлэгт цаг авах, цуцлах, шинжилгээний хариу харах, цусны бүлгийн мэдээллээ авах, Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт, тусламж авсан талаарх лавлагаагаа харах боломжтой байсан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.