images

Хөдөөд багшаар ажиллах залуусыг бүртгэж эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-28


   2024 оны "Teach for Mongolia" хөтөлбөрт хамрагдах залуусыг ирэх дөрөвдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл бүртгэж эхэллээ. "Teach for Mongolia" нь дэлхийн 62 оронд салбартай, дэлхий даяар 100 мянга гаруй төгсөгчидтэй "Teach For All"  олон улсын байгууллагын албан ёсны гишүүн юм. Тус байгууллагад эх орныхоо боловсролын салбарт хувь нэмрээ оруулж буй 13 мянга гаруй залуус ажиллаж байгаа ажээ. Харин үүний 22 нь монгол залуус байна. Уг хөтөлбөр нь залуусын эзэмшсэн ерөнхий мэдлэг болон бакалаврын эзэмшсэн мэргэжилд суурилан багшийн дутагдалтай хөдөөгийн сургуульд хоёр жилийн хугацаатай илгээдэг юм. Тухайлбал, мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй залуусыг мэдээлэл зүйн багшаар, эдийн засагч мэргэжилтэй залуусыг математикийн багшаар, социологич мэргэжилтэйг нийгмийн ухааны багш зэргээр орон нутгийн дунд сургуулиудад хуваарилан ажиллуулдаг. Иймээс уг хөтөлбөр багшийн дутагдалтай орон нутагт тэр дундаа хөдөө суманд хүрч ажиллаж, хүүхдүүдэд боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэхэд чиглэжээ. Сонирхуулахад, тус хөтөлбөрийн хүрээнд 8 аймгийн 12 суманд ажиллаж буй залуусын 85 хувь нь эмэгтэйчүүд байна. Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, бүртгүүлэх зааврыг www.teachformongolia.mn вэб хуудсаас авах боломжтой.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.