images

Хятадын өргөн хэрэглээний барааны үзэсгэлэнд Монголоос анх удаа оролцоно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-03-28


   Хятадын Хайнань мужийн Хайкоу хотод ирэх сарын 13-18-ны хооронд болох Олон улсын өргөн хэрэглээний барааны үзэсгэлэнд энэ жил дэлхийн олон улсын брэндүүд цоо шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулахаар төлөвлөж байгааг тус улсын Арилжааны яамнаас мэдээллээ. Мөн уг үзэсгэлэн нь энэ онд хамгийн түрүүнд болох тус нутагт эдийн засгийн үр нөлөө бүхий чухал үзэсгэлэн болохыг дурджээ. Учир нь, Хайнань муж аялал жуулчлал сайн хөгжсөн нутаг тул гадаадын компаниуд нэвтрэх сонирхол их байгаа ажээ. Тухайлбал, хоёрдугаар сарын 9-нөөс хойш визгүй зорчих боломжтой 30 хоногийн хугацаанд 59 орны хүмүүс янз бүрийн зорилгоор Хайнаньд очсон нь олон гаднын компани үзэсгэлэнд оролцох хөшүүрэг болсон гэнэ. Тэгвэл үзэсгэлэн 128 мянган м.кв талбайд гарах бөгөөд 59 орны 3000 гаруй брэнд бүтээгдэхүүнээ танилцуулах юм байна. Энэ жил Ирландын компаниуд зочноор оролцох бол Монгол, Англи, Малайз улсаас анх удаа энэ үзэсгэлэнд оролцохоор болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.