images

Монголын 3х3 шигшээ баг Олимпын эрхийн төлөө өрсөлдөхөөр мордлоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-28


   Сингапур улсад энэ сарын 27-31-ний өдрүүдэд Олимпын эрх олгох ФИБА 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж буй. Тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэй шигшээ баг үндсэн хэсэгт орж тоглохоор өнөөдөр тус улсыг зорилоо. Манай тамирчид 29-ний өдөр Мьянмар, Бразил, Тайландын багтай тоглоно. Өнгөрсөн улирлаас Монголын багийн дасгалжуулагчаар ажиллаж буй Канадын сагсан бөмбөгчин Стив Серийн зарласнаар, шигшээ багийн эмэгтэйчүүдийн бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан, Ө.Индра нар багтаж байгаа бол эрэгтэйчүүдийн шигшээд “Хасын хүлэгүүд” багийн А.Азбаяр, Ч.Тэмүүлэн, С.Биндэръяа, А.Ананд нар багтсан байна. Сингапурт болж буй ААШТ-д эрэгтэй 23, эмэгтэй 20 орны шилдэг баг өрсөлдөх бөгөөд манай эрэгтэйчүүд Азид чансаагаараа хоёрдугаарт, эмэгтэйчүүд гуравдугаарт эрэмбэлэгдэж байгаа ажээ. Мөн манай тамирчид ирэх сарын 12-нд Хонконгод болох ААШТ-д оролцохоор болсон юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.