images

Орон нутагт тусгай хэрэгцээт иргэнийг ажлын байранд дадлагажуулж эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-28


   Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Японы "Жайка" байгууллагатай хамтран 2021 оноос тусгай хэрэгцээт иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд тэдгээр иргэнийг ажлын байранд дадлагажуулж, хүний нөөцийг бэлтгэн хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг байгууллага хоорондын сүлжээг бий болгох ажлуудыг хийж байгаа юм. Түүнчлэн Засгийн газраас 2021 онд "Ажлын байрны дадлагажуулагч" мэргэжлийг Үндэсний ажил мэргэжлийн жагсаалтанд оруулж, үйл ажиллагааны удирдамжийг нь 2022 онд баталсан билээ. Ажлын байрны дадлагажуулагч нь тусгай хэрэгцээт иргэнд үнэлгээ хийх, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх болон  ажлын байрны саадгүй, ээлтэй орчинг бүрдүүлэх чиг үүрэгтэй. Тиймээс ХНХЯ-аас энэ онд Улаанбаатар хотод 66 хүнийг, Ховд, Дархан-Уул аймагт тус тус 18 хүнийг ажлын байрны дадлагажуулагчаар бэлтгэжээ. Мөн нийт зургаан аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг барьж ашиглалтад оруулаад байгаа юм. Одоогоор Дорнод аймагт 18 хүнийг дадлагажуулагчаар бэлтгэж байгаа бөгөөд сургалт маргааш өндөрлөнө. Сургалтыг яамны мэргэжилтэн Б.Болороо, Дорнод аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн Д.Мөнхтуяа, төслийн ахлах зөвлөх Чиба Хисао нар удирдан явуулж, хууль тогтоомж, ажлын байрны дадлагажуулагчийн чиг үүргийн талаарх нарийвчилсан мэдээллийг өгч, лекц дадлага ажил хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.