images

НҮБ алслагдсан сумдын дотуур байранд 400 ширхэг ариун цэврийн багц хүргүүлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-28


   НҮБ-ын Хүн амын сангаас Монголын алслагдсан сумдын дотуур байрны сурагчдад зориулан 400 ширхэг эрүүл ахуй, ариун цэврийн багцыг бэлтгэжээ. Тус сангийн суурин төлөөлөгч Л.Оюунаа өчигдөр Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаярт бэлтгэсэн багцаа хүлээлгэн өгсний зэрэгцээ цаашдын хамтын ажиллагаа, сурагчдын эрүүл мэндийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэхэд туслах ач холбогдлын талаар санал солилцсон байна. Уг багц нь охидын 2-3 сарын суурь хэрэгцээг хангах бөгөөд БШУЯ-аас Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Завхан аймгийн алслагдсан сумдын дотуур байранд хүргэхээр төлөвлөжээ. НҮБ-ын Хүн амын сан 2023 оны 11 сард эхэлсэн зудын нөхцөл байдалтай холбоотойгоор нийт 1698 ширхэг тусламжийн багцыг жирэмсэн болон хөхүүл эх, эмэгтэйчүүд, охидод хүргүүлээд байна. 

  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.