images

Зураач Э.Отгонбаярын үзэсгэлэн Нант хотын Түүхийн музейд гарна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-03-28


   Франц улсын Нант хотын Түүхийн музейд өнгөрөгч оны аравдугаар сарын 14-ний өдөр “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг нээсэн билээ. Тэгвэл уг үзэсгэлэнгийн хүрээнд Монголын уран зураач Эршүүгийн Отгонбаярын уран зургийн үзэсгэлэнг гаргахаар боллоо. Ингэснээр зураач монгол орон, хүн, байгалийн холбоог дүрсэлсэн “Tales about Infinity” үзэсгэлэнгээ ирэх сарын 06-28-ны хооронд Нант хотноо дэлгэх юм. Тэрбээр “OtGO Art” урлантай бөгөөд уран бүтээлийн нэр нь Отго юм. Тэрбээр 1981 онд Улаанбаатар хотод төрж, уламжлалт монгол зургийн мэргэжил эзэмшсэн хойноо зураач, уран зураг сэргээгчээр ажиллаж байгаад 2007-2010 онд Берлиний Урлагийн их сургуульд мастерын зэрэг хамгаалжээ. Төгссөнийхөө дараа Берлин дэх анхны Монгол соёлын төвийг нээсэн байна. Улмаар тэндээ “Zurag” нэрт галерей нээсэн нь монгол хүний гадаад оронд нээсэн анхны галерей болсон түүхтэй. Яг одоо түүний “Otgo Retrospective” үзэсгэлэн Францын “The Boesch Museum”-д гарч байна. Энэ оны нэгдүгээр сарын 13-наас эхэлсэн тус үзэсгэлэн нь гуравдугаар сарын 31-нд бууна. Тэрбээр өмнө нь Монгол, Герман, Нидерланд, Польш, Швейцар, Унгар, Франц, Шведэд бие даасан үзэсгэлэнгээ гаргажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.