images

Монгол эмч нар Харвардын Анагаахын их сургуулийн хөтөлбөр төгсжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-27


   Харвардын их сургуулиас Зүүн өмнөд Азийн бүсийн орнуудад зориулан “Эрүүл мэндийн салбар дахь манлайлал” cэдэвт нэг жилийн сургалт явуулж өндөрлөлөө. Уг хөтөлбөрт сонгон шалгаруулалт зарлахад эхний ээлжид 20 эмч, мэргэжилтнүүд хамрагдсаны дотор монгол эмч нар багтсан байна. Монголоос уг сургалтад залуу боловсон хүчин, эмч мэргэжилтнүүдийг хамруулахад Эрүүл мэндийн яам болон НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланд дэмжлэг үзүүлжээ. Дараагийн сонгон шалгаруулалт ирэх долоодугаар сард болох юм байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.