images

Дональд Трамп дэлхийн 500 баяны нэг болов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-03-27


   Нийт хөрөнгө нь 6.4 тэрбум долларт хүрснээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп “Bloomberg Billionaire’s Index”-ээр дэлхийн хамгийн баян 500 хүний нэг болсныг "Bloomberg" телевиз өчигдөр мэдээллээ. Д.Трамп анхнаасаа л чинээлэг нэгэн байсан боловч түүний хөрөнгө өмнө нь хамгийн дээд талдаа 3.1 тэрбум доллар болж байсан аж. Тэгвэл энэ удаа түүний хөрөнгө огцом өссөн нь шинэ компани байгуулсантай нь холбоотой. Тэрбээр “Truth Social” хэвлэл мэдээллийн компанийг байгуулснаар хөрөнгийн бирж дээр хувьцааны үнэ нь огцом өссөн юм. Тодруулбал, Д.Трамп “Trump Media & Technology Group Corp” компаниа “Digital World Acquisition Corp” компанитай нийлүүлж “Truth Social” компанийг байгуулсан билээ. Тэрбээр уг компанийн 58 хувийг дангаараа эзэмшиж байна. Ингэснээр түүний хөрөнгө 6.4 тэрбум буюу “TD Ameritrade” компанийн үүсгэн байгуулагч Жо Рикэттс, хөрөнгө оруулалтын банкир Тони Жэймс нарынхтай ижил болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.