images

Какао зэснээс үнэтэй боллоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-03-27


   Олон улсын түүхий эдийн бирж дээр нэг тонн какаоны үнэ өнөөдрийн байдлаар 9622 доллар байна. Тэгвэл долоо хоногийн өмнө энэ үнэ 8324 доллар байв. Какаоны үнэ зөвхөн энэ сард 60 хувиар нэмэгдсэн бол өнгөрөгч хоёрдугаар сард 5000 долларыг давж өмнөх жилийнхээсээ хоёр дахин үнэтэй болсон юм. Тэгвэл энэ он гарах үед 4200 хүрэхгүй үнэтэй байсан билээ. Какаоны үнэ ийнхүү зэсийнхээс үнэтэй болсны шалтгаан нь Баруун Африкийн орнуудыг дайрсан "Эль Ниньо" хар шуурганы улмаас ган болж, түймэр гарсан, какаоны вирус дэгдсэнтэй холбоотой бөгөөд эдгээр хүчин зүйлийн улмаас ургац муу гарч, нийлүүлэлт эрс багассан юм. Бирж дээр нэг тонн зэсийн үнэ өнөөдрийн байдлаар 3990 доллар байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.