images

Парисын Олимпод оролцох нэг монгол тамирчинд 83-84 сая төгрөг зарцуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-27


   Биеийн тамир, улсын спортын хорооноос Олимпод оролцох монгол тамирчдын бэлтгэлийг хангуулахаар спортын 27 холбоотой гэрээ байгуулжээ. Ингэснээр спортын холбоод шигшээ баг байгуулж, тамирчид болон дасгалжуулагчдаа сонгох юм. Манай улсаас одоогоор 11 тамирчин Парисын Олимпод, дөрвөн хүн Паралимпэд оролцох эрхээ аваад байгаа бөгөөд Парисын Олимпод Монголын 50 тамирчныг оролцуулахаар зорьж байгааг БТУСХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн юм. Олимпын бэлтгэл ажилд манай улс 2018 онд таван тэрбум 31 сая төгрөг төсөвлөж байсан бол энэ тоо 2024 онд 25 тэрбум 600 сая болжээ. Мөн нэг тамирчинд жилд зарцуулах зардал 2018 онд 31-32 сая төгрөг байсан нь өнөөдөр 83-84 сая төгрөг болж нэмэгдсэн байна. 

 

   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.