images

Японд ургуулсан 780 долларын үнэтэй жимс Америкийн зах зээлд гарав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-03-27


   Японы “Ikigai Fruits” компанийн тарьж борлуулдаг өндөр үнэтэй жимснүүд Америкт худалдаалагдаж эхэллээ. Ингэснээр Японы хамгийн алдартай, үнэтэй жимсийг америк хэрэглэгчид анх удаа гэртээ хүргүүлэн авах боломжтой болсныг тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Тухайлбал, “New York Post” сонин “Америкчууд 90 долларын үнэтэй гүзээлзгэнийг нь амсах гэж Япон руу нисэх шаардлагагүй боллоо” гэсэн байна. Одоогийн байдлаар Америкт амтат гуа, гүзээлзгэнэ, япон мандарин хүргэх боломжтой бөгөөд цаашид жимснийхээ нэр төрлийг нэмэх ажээ. Гүзээлзгэнэ нь төрлөөсөө хамааран нэг хайрцаг нь 89-228 долларын үнэтэй байгаа бол сувдан, сарнайн өнгөт, котокас гэсэн гурван төрлийн гүзээлзгэнэ багцаараа 780 доллар болох юм. Харин “Амтат гуаны хаан” гэгддэг, зөвхөн Шизүока мужид ургадаг дээд зэргийн амтат гуа 128 долларын үнэтэй. Мөн фермерүүд амтат гуагаа “Нэг мод, нэг жимс” гэсэн аргаар ургуулдаг байна. Өөрөөр хэлбэл, нэг модноос ногоон хальстай, дээд зэргийн амтлаг, шүүслэг ганцхан гуа хураадаг ажээ. Америкчуудын захиалсан жимс Япон дахь фермээс хоёр долоо хоногийн дараа хэрэглэгчийн гэрт хүрэх юм байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.