images

Монгол ChatGPT ашигт малтмалын лицензийн талаар асуусан болгонд хариулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-27


  Нээлттэй мэдээллийн нэгдсэн шилэн системийн 2.0 хувилбарыг хөгжүүлж буй Монгол улсын Засгийн газар энэ даваа гарагт хувийн хэвшилтэй хамтран энэ хувилбартаа ChatGPT технологийг нэвтрүүлсэн билээ. Тэгвэл уг хиймэл оюунд эхний ээлжинд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн мэдээллийн санг таниулж сургасан байна. Ингэснээр иргэд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй ашигт малтмалын компаниудын эзэмшигч болон лицензийн талаарх мэдээллийг хурдан, хялбар аргаар авах юм. Албаныхны мэдээлж буйгаар “Төр өөрт байгаа мэдээллээ анх удаа хиймэл оюунд сурган ажиллуулж эхэлсэн нь авлигын эсрэг тэмцэлд технологи ашиглаж, иргэний мэдэх эрхийг хангахад тусална. Асуух тусам хиймэл оюун сурч хөгжих болно” гэжээ. Уг ChatGPT 24 цагаар байнгын ажиллагаатай байх бөгөөд дараагийн удаа газар олголт, Засгийн газрын тусгай сангуудын талаарх асуултад хариулдаг болгохоор ажиллаж байна.

    

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.