images

Япон: Холимог тулаанч Б.Отгонбаатар аваргын төлөө тулалдана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-27


   Японы "Gladiator" холимог тулааны холбооноос зохион байгуулж буй тэмцээний финал ирэх тавдугаар сарын 5-нд Осака хотод болно. "Gladiator" холбоо нь 56.7 кг жингийн шинэ аваргаа шалгаруулах гэж буй бөгөөд финалд үлдсэн дөрвөн тамирчнаас Өмнөд Солонгосын хоёр тамирчин тодорхой шалтгааны улмаас хасагдсан учир Монголын "Шандас" клубын тамирчин Б.Отгонбаатар Японы тамирчин Мисаяаки Ватанабэтэй аваргын төлөө шууд тулалдахаар болжээ. М.Ватанабэ нь мэргэжлийн холимог тулаанд 29 удаа тулалдахдаа 16 ялж, 11 ялагдаж, хоёр удаа тэнцэж байсан тус холбооны аварга тамирчин юм. Харин манай тамирчин өмнөх тулаанаа энэ сарын 3-нд Японы тамирчин Кента Күботой хийж ялалт байгуулан 700 мянган иенийн шагнал хүртсэн байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.