images

Налайх: Аккумулятор дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-27


   Автомашины хаягдал аккумулятор буюу хар тугалга-хүхрийн хүчлийн батерейг дахин боловсруулах анхны үйлдвэр Налайх дүүрэгт нээгдэж, үйлдвэрийн бутлан ангилах цехийг асааж ажиллуулснаар үйл ажиллагаагаа эхлүүллээ. “Электрокем Монгол” ХХК-ийн байгуулсан бүрэн автомат энэ үйлдвэр жилдээ 7000 тонн буюу 300-400 мянган ширхэг аккумуляторыг боловсруулж, хар тугалга, хүхрийн хүчил болон бусад 10 гаруй химийн бодисоос дээд тал нь 98 хувь хүртэл ялган цэвэршүүлэх боломжтой болж байна. 80 шахам хүн ажиллах энэ үйлдвэр жилдээ 1.2-1.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх юм. Монгол улсад жил тутам 6.2 мянган тонн буюу 160 мянган ширхэг хар тугалга-хүхрийн хүчлийн батерей хаягддаг бөгөөд үүний 30 мянгыг стандартын бус аргаар дахин боловсруулж экспортод гаргадаг бол үлдсэн нь байгальд шууд хаягддаг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.