images

Ерөнхийлөгч био бордоо экспортолдог үндэсний үйлдвэрт зочлов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-22


   Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр хонины ноосоор био бордоо үйлдвэрлэгч “Монпеллетс” компанийн үйлдвэрт зочилж, үйл ажиллагаатай нь танилцжээ. Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах уг үйлдвэр нь жилд 2500 тн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд одоогоор жилд 125 тонныг үйлдвэрлэж байна. Био бордоо нь усыг өөртөө шингээж хадгалдаг бөгөөд газрын хөрсийг сийрэгжүүлэн хөвсийлгөж, хорхой шавжнаас хамгаалдаг учраас ургамлыг дээд зэргийн тэжээл болон усаар хангадаг ажээ. Иймд азотын өндөр агууламжтай био бордоог тус компани үйлдвэрлэхдээ зөвхөн угаагаагүй хонины ноос хэрэглэж, химийн нэмэлт бодис ашигладаггүй гэнэ. Улмаар бордоогоо Герман болон АНУ руу экспортолдог ажээ. Компанийн удирдлагууд цаашид хүчин чадлаа бүрэн ашиглаж Япон, Өмнөд Солонгост бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр төлөвлөж байгаагаа ерөнхийлөгчид танилцуулжээ. Мөн төрийн зүгээс бодлогоор дэмжих, ялангуяа кластерийн системд оруулан зохицуулалт хийвэл богино хугацаанд иргэдээ эрүүл ногоогоор хангах, импортын бордоог орлох бүрэн боломжтойг хэлсэн байна. Учир нь Монгол улсын бордооны жилийн хэрэглээ 150 мянган тн бөгөөд химийн бордоо гаднаас худалдаж авахад 170 сая ам.доллар зарцуулдаг ажээ. Монгол орны хөрсний чанар муудаж, ялзмагийн агууламж буурсан нь хүнсний ногоо тарихад бэрхшээл учруулдаг байна. Ийм үед био бордоог жимс, жимсгэнэ, мод, бут, сөөг, тасалгааны болон мандлын цэцэг, хөрс, задгай талбай, хүлэмжийн ногоо, уул уурхайн биологийн нөхөн сэргээлтэд ашиглахад үр дүнтэй байдаг ажээ

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.