images

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч анхны гадаад айлчлалаа Монголд хийв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-22


   АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбэлл тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад ажлын айлчлал хийж байна. К.Кэмпбэлл энэ албан тушаалд очсоноос хойшхи анхны гадаад айлчлалаа Япон, Монголоор эхлүүлж байгаа нь энэ ажээ. Айлчлалын үеэр АНУ-ын төлөөлөгчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, Гадаад харилцааны яамны удирдлагатай уулзжээ. Мөн талууд Монгол, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бататгах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.