images

МУИС гадаад оюутнуудаас монгол хэлний түвшин тогтоох шалгалт анх удаа авлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-21


   МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн дэргэдэх олон хэлний шалгалтын төвд гадаад оюутнуудаас TOMFL буюу монгол хэлний түвшин тогтоох шалгалт авч эхэллээ. Өнгөрөгч сарын 21-ний өдөр тус шалгалтын туршилтын хувилбарыг авч байсан бол өнөөдөр АНУ, Орос, Хятад Япон, Итали, Өмнөд Солонгосын оюутнуудаас TOMFL-ын анхны албан ёсны шалгалтыг авсан байна. МУИС-ын Монгол судлалын хүрээлэнд өнгөрсөн оны гуравдугаар сард “Олон улсын монгол хэлний шалгалтын тогтолцоо” ерөнхий нэрийн дор “Үндсэн аргачлал”, “Программ хангамж, хэрэглэгчийн гарын авлага”, “Жишиг сорилго” гэсэн гурван номыг эмхэтгэн гаргасан билээ. Ингэснээр гадаадын иргэний монгол хэлний мэдлэг, чадварыг үнэлэх шалгалтын олон улсын тогтолцоог бүрдүүлэх эхлэл болсон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.