images

"Улаанбаатар" марафоны бүртгэл эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-21


   Олон улсын "Улаанбаатар" марафоныг манай улс 2014 оноос хойш зохион байгуулж ирсэн билээ. Тэгвэл энэ жилийн марафоныг тавдугаар сарын 25-ны бямба гарагт зохион байгуулахаар болж, бүртгэлийг өнөөдөр эхлүүллээ. Тус марафонд гүйх иргэдийг "Улаанбаатар" марафоны цахим хуудас болон “HiPay” аппликэйшнээр бүртгэх юм байна. Өнгөрсөн жил дэлхийн 30 орны 25 мянган гүйгч бүтэн марафон, хагас марафон, 10 мянган метр, 5 мянган метр, 1500 метрийн төрлөөр уралдсан бол тэргэнцэртэй, харааны бэрхшээлтэй иргэд, оюуны бэрхшээлтэй хүүхдүүд 800 метр, 500 метрийн зайд тус тус уралдсан юм.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.