Унгарын Засгийн газрын тэтгэлгийн эхний шатны хариу гарчээ
Чихэнд чимэгтэй
2024-03-21
Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр 2024-2025 оны хичээлийн жилд суралцахаар хүсэлт илгээсэн хүүхдүүдийн эхний шатны хариу гарчээ. Дэлхийн 80 гаруй орны 60 мянга орчим залуус өрсөлддөг энэхүү хөтөлбөрт жил бүр 200 монгол оюутан суралцах боломжтой юм. Тэтгэлгийн эхний шалгаруулалтыг өнгөрөгч 2-3 дугаар сарын хооронд Монголд Боловсролын яам хийж, шалгарсан оюутнуудын материалыг Унгарын их дээд сургуулиудад илгээсэн юм. Харин 3-5 дугаар сард Унгарын их дээд сургуулиуд эхний шатанд тэнцсэн өргөдөл гаргагчдаас мэргэжлийн шалгалт цахимаар авах хуваарьтай. 100 оноотой уг шалгалтаас хамгийн багадаа 56 оноо авч байж дараагийн шатанд шалгарна. Ингээд 6-7 дугаар сард Унгарын "Tempus Public" боловсролын сан эцсийн шатны хариуг гаргах ажээ. Тэтгэлэгт тэнцсэн оюутан Унгар улсыг зорих нислэгийн төлбөрөө хувиараа төлөх бол сургалтын төлбөр, байр сууц, сар бүрийн тэтгэмжийг Унгарын Засгийн газраас хариуцах юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.