Өвөр Монголд Олон улсын наранцэцгийн бага хурал болно
Анд нөхдийн мэдээ
2024-03-21
Өвөр Монголын наранцэцгийн холбооноос ирэх наймдугаар сарын 21-24-ний өдрүүдэд 21 дэх удаагийн Олон улсын наранцэцгийн бага хурлыг зохион байгуулахаар болжээ. Дөрвөн жилд нэг удаа болдог энэ хурлыг Баяннуур хотод хийх гэнэ. Энэ нь наранцэцэг ургуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг уг салбарын төлөөлөл оролцдог олон улсын академик арга хэмжээ юм. Тухайлбал, Баяннуурт болох хурлаар наранцэцгийн 100 гаруй төрлийг үзүүлж, салбартаа алдаршсан 10 хүн илтгэл хэлэлцүүлнэ. Өвөр Монгол нь Хятад дахь наранцэцгийн үрийн түгээлтийн гол төв болдгоос гадна хүнсэнд хэрэглэдэг наранцэцгийн дэлхийн томоохон үйлдвэрлэгч ажээ. Хурал болох Баяннуурын Вүюаньд 80 мянган га газарт наранцэцэг тариалдаг байна. Энэ нь хэмжээгээрээ Хятадад долоод ордог гэнэ. Мөн Баяннуур нь тус улсын хүнсний наранцэцгийн зах зээлийн 60 хувийг дангаараа хангадаг тул олон улсын хурлыг зохион байгуулагчаар сонгогджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.