images

2024 оны Европын шилдэг модоор Польшийн мод шалгарлаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-03-21


   Польшууд “Цэцэрлэгийн зүрх” хэмээн нэрлэдэг мод 2024 оны Европын оны шилдэг модны тэмцээнд түрүүллээ. Тус мод Вроцлавын их сургуулийн ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 200 жил ургаж байгаа аж. Мөн Польшоос Европын шилдэг модоор шалгарсан гурав дахь мод болжээ. Уг тэмцээн нь тус тив даяарх онцгой, үзэсгэлэнт моддыг үзүүлэн хүн байгалийн харилцан холбоог харуулахыг зорьдог байна. Энэ жилийн тэмцээний гуравдугаар байрт Италийн Сардиниа арлын 1000 жилийн настай оливын мод оржээ. Тус аралд 3000-4000 жилийн настай буюу дэлхийн хамгийн өндөр настай зэрлэг оливийн модод ургадаг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.